ПРОКУРОР: Төр, нийтийн ашиг сонирхолд учирсан ХОХИРЛЫГ НӨХӨН ТӨЛҮҮЛЭХЭД анхаарч байна

2025 оны 6 сарын 19

Arslan.mn

Увс аймгийн прокурорын газраас тус аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын төлөөллийг оролцуулан хамтарсан уулзалт зохион байгуулж, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд прокурор төрийн байгууллагын хүсэлтээр оролцох ажлын үр дүнг нэмэгдүүлэх, төр, нийтийн ашиг сонирхолд учруулсан хохирлыг төлүүлэх арга хэмжээний талаар хэлэлцсэн байна.  

Уулзалтаар прокурор иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон байдал, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас олгосон зээлийн эргэн төлөлт, төлөгдөөгүй зээл болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явц, үр дүнгийн талаар мэдээлэл солилцож, төр, нийтийн ашиг сонирхолд учруулсан хохирлыг төлүүлэхэд учирч буй хүндрэл бэрхшээл, цаашид анхаарах асуудлаар санал солилцжээ.  

Хамтарсан уулзалтаар Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн санхүүгийн дэмжлэгийн эргэн төлөлт, төр, нийтийн ашиг сонирхолд учруулсан хохирлыг төлүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар олон нийтэд мэдээлэл хүргэх ажлыг зохион байгуулахаар шийдвэрлэсэн байна.  

 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
664191
0 эможи

keyboard_arrow_up