Аяллын зорилгоо тодорхойлж чадаагүй БНХАУ-ын 518, БНСУ-ын 100 иргэнийг Монгол Улсын ХИЛЭЭС БУЦААЖЭЭ

2025 оны 6 сарын 18

Arslan.mn

Гадаадын иргэн, харьяатын газраас энэ оны эхний таван сард гадаадын 19 улсын 716 иргэнийг Монгол Улсын хилээр нэвтрүүлэхгүй буцаажээ.

Хил дээрээс буцаасан иргэдийг улсаар нь авч үзвэл, БНХАУ-ын 518, БНСУ-ын 100, бусад улсын 98 иргэн байв. 

Тэд манай улсад ирсэн зорилгоо тодорхойлж чадаагүй, зорчих зорилгодоо нийцээгүй ангиллын визтэй, тус улсад байх, буцаж явах хөрөнгийн эх үүсвэрийн баталгаагүй, визийн хүчинтэй хугацаа дууссан зэрэг шалтгаантай байжээ.

ГИХГ энэ оны эхний таван сард төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус 122 удаагийн хяналт шалгалтад 802 аж ахуйн нэгж, байгууллагын 11195 гадаадын иргэнийг хамрууллаа. Зөрчилд холбогдсон, гадаадын 5700 иргэн, 1330 уригч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авч, 422 иргэнийг албадан гаргасан байна. Энэ тоон үзүүлэлтийг өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад зөрчил гаргасан гадаадын иргэдийн тоо 76.03, албадан гаргасан иргэдийн тоо 80.34 хувиар нэмэгджээ.

Гадаадын иргэд ихэвчлэн оршин суух үнэмлэх эзэмших, ашиглах, хадгалах журам зөрчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхлэх, ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулах, визийн хугацаа хэтрүүлэх зэрэг зөрчил гаргадаг аж. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
664149
1 эможи

Зочин
2025-06-19 22:28
Муусайн солонгосчуудыг буцаах хэрэгтэй ямарч шалтгаангүй Монголчуудыг буцааж байна... утсаар ярих боломж ч олгохгүй, тайлбар ч сонсохгүй
Зочин
2025-06-19 15:44
Зөв шүү Ялангуяа Хятад Солонгосыг Со нар Монголчуудад маш өндөр боломжгүй хүний эрхэнд халдсан дээрлэхсэн шалгавар тавиад хэдэн мянган айлаас их мөнгө хожсон одоо яг ижилхэн чанга шалгавар өөрсөнд нь тавиад хохирсон маш их мөнгөө улсдаа оруулий
Зочин
2025-06-18 22:34
Good
Nyamdorj
2025-06-18 22:01
Zgr l shn naaj bgaa bhldaa, itgehiin etsesgui
Ariuntuul
2025-06-18 21:52
Mash sn bn Solongos humuusiig mash sn buchaa mongolchuudiig yaj buchaadag bilee
Zuw
2025-06-18 20:14
Butsaa butsaa zuw shalgawariine yag solongsuud manned tawidag shalgawar tawiad ter ahalgawart tentsehgui bol shuud butsaa
Bayrsaihan
2025-06-18 19:46
Одоо л улс шиг болох нь дээ
Зочин
2025-06-18 18:13
Аан зөв маш их олноор нь буцаа арай давраад бнаа писдагууд
Зочин
2025-06-18 17:14
Гуулин иргэдийг сайн шалгах хэрэгтэй, секс туристууд ихэнх нь.
Зочин
2025-06-18 16:40
Солонгосчуудыг сайн буцаа .манайхныг яадаг билээ яг адилхан
Зочин
2025-06-18 16:26
ЯГ ҮНЭН БОЛ УУ ХЯТАД ХҮМҮҮС ИХ Л ЯВЖ БНА.ХАА САЙГҮЙ ТААРАЛДАЖ БАЙНА ЛЭЭ. ЭНЭ ХҮМҮҮСИЙН БИЧИГ БАРИМТЫН ШАЛГААД ӨГӨӨЧ ГЭВЭЛ ЯМАР ДУГААРЛУУ ЗАЛГАХ ЯМАР ГАЗАРТ МЭДЭГДЭХ ЁСТОЙ ЮМ БОЛ.
Soull
2025-06-18 16:20
Нэг газар дээрэлхүүлээд байж байсан чинь ээж аав ах араас гараад ирсэн юм шиг санагдаж байна шүү дээ. Нэг их гоё өмөөрүүлэх хүнтэй юм шиг.
Батхүү
2025-06-18 15:53
Муу кимчиний хүүхдүүдийг сайн буцааа
keyboard_arrow_up