Л.Очгэрэл: ГЕГ-ын Дотоод хяналтын хэлтсээс 2025 онд 36 албан хаагчийг шалгаж, 16 албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулсан

2025 оны 6 сарын 18

Arslan.mn

ГЕГ-аас Авлигатай тэмцэх газар шалгагдсан гаалийн байцаагч нарын асуудлаар мэдээлэл өглөө.

ГЕГ-ын Дотоод хяналт, аюулгүй байдлын хэлтсийн дарга Л.Очгэрэл "Гаалийн ерөнхий газрын Дотоод хяналтын хэлтэс нь 2023 онд албан хаагчдын сахилга ёс зүйн зөрчил, албан хаагчийн хууль ёсны эрхийг хамгаалах үндсэн үүрэгтэйгээр байгуулагдсан.

Манай хэлтэс 2023 онд 172 албан хаагчийг шалгаж, 49 албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулсан. 2024 онд 142 албан хаагчийг шалгаж, 72 албан хаагчид сахилгын шийтгэл ногдууллаа. 2025 онд гарсаар 36 албан хаагчийг шалгаж, 16 албан хаагчид сахилгын шийтгэл ногдууллаа.

Үр дүнг харахад 2023 онд гарсан нийт зөрчлийн 60 орчим хувь нь татвараас зайлсхийх, албан тушаалын гэмт хэрэгтэй холбоотой асуудлууд байсан. Одоо 2025 оны байдлаар авч үзэхэд, ихэнх нь ажил тасалсан зэрэг ёс зүйтэй холбоотой асуудлууд байгаа нь тухайн нэгж ГЕГ-т бий болсноор албан хаагчдын хууль сахих түвшин дээшилсэн гэж дүгнэж байна.

Мөн 30 гаруй алба хаагчийг АТГ-т шалгуулсан.

АТГ-аас гаалийн 13 байцаагчийг шалгахад албан тушаалтай холбоотой авлига, ашиг сонирхлын зөрчил тогтоогдоогүй байна. Харин 3 албан хаагч хөрөнгө орлогоо дутуу мэдүүлсэн зөрчил илэрсэн байна. Үүнд  ГЕГ-ын даргын шийдвэрээр холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн сахилгын шийтгэл ногдуулсан." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
664142
0 эможи

ГЕГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up