СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Замын зорчих хэсэгт түр буусан хүнийг мөргөж, амийг нь хохироожээ

2025 оны 6 сарын 18

Arslan.mn

Цагдаагийн байгууллагад өнгөрсөн амралтын өдрүүдэд буюу 06 дугаар сарын 14-16-ны өдрүүдэд зам тээврийн ослын шинжтэй 527 дуудлага мэдээлэл бүртгэгдсэнээс 1 хүний амь хохирч, 17 хүн гэмтсэн байна.

Тухайлбал, Төв аймгийн Баянчандмань сумын нутаг дэвсгэрт Toyota Prius маркийн авто машины жолооч нь замын зорчих хэсэг дээр зогсож байсан Kia-5 маркийн автомашин болон тус тээврийн хэрэгслийн хажууд зогсож байсан зорчигчийг мөргөсний улмаас 1 хүний амь нас хохирсон хэргийг Төв аймгийн цагдаагийн газар шалгаж байна.

Тухайн ослыг шалтгаан нөхцөлийг тогтооход Kia-5 маркийн тээврийн хэрэгслийн жолооч нь адуу дайрч тухайн ослын улмаас замын зорчих хэсэг дээр зогсох үед машинд зорчиж явсан зорчигч машинаас бууж зорчих хэсэгт зогсож байх үед өөр тээврийн хэрэгсэлд мөргүүлж амь хохирсон харамсалтай тохиолдол бүртгэгдсэн.

Иймд иргэд, жолооч та бүхэн орон нутгийн замд зорчихдоо тээврийн хэрэгслийн хурдаа тохируулж, үзэгдэх орчин хязгаарлагдсан үед гүйцэж түрүүлэх үйлдэл хийхгүй байх, эрсдэлтэй нөхцөл байдал үүссэн үед зогсоох арга хэмжээ авах боломжтой хурдыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
664137
1 эможи

Зочин
2025-06-22 09:23
хурдан явлаа гээд ашигтай бдгын болдоо энэ заваан юмнуудаас болж цэл залуухан хайран сайхан эгч минь зуурдаар таалал төгссөн бүхэл бүтэн хүн мал 2г харахгүй явсан гэхээр хурдны хэмжээ аймшигтай бсан бх
Зочин
2025-06-18 21:59
yamar mashin bish dee zam deerees zailaxgui xund gai bolson yumnuud. dairch baigaa ch gesen buxel buten xun xardaggui ee. mongolchuud oortoo l xairtai baimaar baigaa yum daa. ter taxinii jolooch gesen aduu dairsan yum bol oslii. temdeg tavidag baigaa daa. bas neg teneg yum
Зочин
2025-06-18 14:45
Хүн амьтан харагдвал хурдаа хасч болдоггүй хөөрцөн гөлөгнүүд юм байхдаа
зочин
2025-06-18 13:25
зам дээр бүхэл бүтэн хүн адуу байхад хардаггүй юм байхдаа
Зочин
2025-06-18 11:36
Пиздакууд мал шиг зам дээр гарч ирээд хүнд гай болох юм
keyboard_arrow_up