Э.ЭНХБОЛД: Улаанбаатар хотыг “Төв Азийн загварын нийслэл“ болгох том амбиц байна
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Монголын загвар урлагийн холбоо ТББ, Оёдлын салбарын нэгдсэн мэргэжлийн холбоо хамтран хувцас загвар үйлдвэрлэл, загвар өмсөгчдийн салбарынхны дунд “MONGOLIA FASHION WEEK 2025” арга хэмжээг ирэх сарын 2-8-ны өдрүүдэд зохион байгуулах болжээ.
Сouture” хувцасны брэнд болон “Warm house” үйлдвэрийн үүсгэн байгуулагч, загвар өмсөгч, топ модель Э.Энхболд хэлсэн үгэндээ “Тус арга хэмжээг бид хоёр дахь жилдээ зохион байгуулах гэж байна. “MONGOLIA FASHION WEEK 2025” загварын шоуг энэ жил өргөн цар хүрээтэй хийхээр том баг бүрэлдэхүүн ажиллаж байна. Бид хувцас загварын салбарт үйл ажиллагаа явуулж буй байгууллага, хувь уран бүтээлчдийг дэмжих, тухайн уран бүтээлч, байгууллагуудыг нэгдсэн зохион байгуулалтанд оруулах, улмаар хувцас загварыг дотоодын зах зээлийг нэмэгдүүлэх, ОУ-д үндэсний хувцасны өв соёлоо сурталчилан таниулах, хувцас загварын салбарт үйл ажиллагаа явуулж буй ААН, байгууллагууд болон хувь уран бүтээлчдийн ажлын байрыг нэмэгдүүлэх, нийгмийг соён гэгээрүүлэх, бусад соёлын салбарын байгууллагуудтай уялдаа холбоотой ажиллах зорилготойгоор зохион байгуулж байна.
Аливаа арга хэмжээг зохион байгуулахад маш өндөр зардал гардаг. Тиймээс бид энэ онд төр, засгийн байгууллагуудтай хамтран ажиллаж, байна. Ялангуяа ССАЖЯам маш өндөр оролцоотойгоор оролцож байна.
Арга хэмжээний хүрээнд олон үйл ажиллагааг зохион байгуулна. Үүнд
- Хувцас загварын форум
- Үзэсгэлэн худалдаа
- Сошиал, рийл, фото зургийн уралдаан
- Дизайнеруудын тэмцээн
- Загварын шоу
- FACE OFMONGOLIA 2025
- Илтгэл зэрэг Драмын театрын урд талбайд өдөр бүр арга хэмжээ зохион байгуулна.
Энэ жил өргөн бүрэлдэхүүнтэйгээр тус арга хэмжээг зохион байгуулснаар салбарын хөгжлийн нэгдсэн бодлого, стандарт, чиг хандлагыг тодорхойлж, төрийн бодлогод тусгуулах, Монгол туургатнуудын оролцоог нэмэгдүүлэх, үндэсний хувцас загварыг олон улсад түгээх, аялал жуулчлалыг дэмжих шинэ стратеги, моделиудын чадамжийг нэмэгдүүлэх ба олон улсад гаргах боломж нээгдэнэ гэж харж байгаа." хэмээлээ.
ШУУД ҮЗЭХ:









