22 ТӨК-ийг хувьчилна
Шинэчлэлийн Засгийн газар төрийн өмчит 22 компанийг хувьчилж 60-70 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэхээр болсон. Ирэх хоёр жилийн дотор нэр бүхий төрийн өмчит компаниудыг хувьчилж дуусах юм байна.
Төрийн өмчийн 22 компанийг төрөөс гаргаж, хувийн хэвшлийн мэдэлд шилжүүлэх шийдвэрийг Н.Алтанхуягийн Засгийн газар гаргасан. Засгийн газрын уг шийдвэрийг хууль тогтоох байгуууллагын холбогдох байнгын хороогоор хэлэлцэж эцэслэх юм.
Төрийн өмчийн есөн компанийн төрийн эзэмшлийн хувь хэмжээг бууруулах бол 3 төрийн өмчийн компанийг 100 хувь хувьд шилжүүлэх юм. Хувьчлалын үр дүнд хүндхэн байгаа төсөвт 60-70 тэрбум төгрөгийг төвлөрүүлнэ гэж тоооцож байгаа юм. Мөн ашигладаггүй зарим обьеътуудаа ч төр зарах гэнэ.
120 саяаас 4 тэрбум төгрөг хүртэлж хэмжээгээр үнэлэгдэх обьёктууд төрд байгаа юм. Нийт дүнгээрээ төрд 14 их наядын хөрөнгө тоологдоод байгаа.