ШУУРХАЙ: Морьт харвааны морьдыг хулгайлж, нядалсан таван этгээдийг шүүхээс баривчилжээ

2025 оны 6 сарын 16

Arslan.mn

Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос "Н.Г, Э.Б, Э.Э, Г.С, М.Б нарыг мал хулгайлах гэмт хэргийг зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн” гэсэн хүндрүүлэх шинжийг агуулсан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татжээ.

Прокуророос яллагдагч нарыг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд ирүүлснийг 2025 оны 6 дугаар сарын 13-ны өдөр шүүх хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хэргийн материалд цугларсан нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан прокурор, өмгөөлөгчийн санал, яллагдагчийн тайлбар  зэрэгтэй танилцаад нэр бүхий яллагдагч нар Эрүүгийн хуульд заасан 8 жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулж болох гэмт хэрэгт холбогдсон.

Тэдгээр нь  зохион байгуулалттай гэмт бүлгийн үйлдсэн гэмт хэрэгт хамтран оролцсон, хэргийн газраас гэмт хэргийн ул мөр илэрсэн нөхцөл байдлууд тогтоогдсон гэж үзэж прокурорын саналыг хүлээн авсан. 

Улмаар яллагдагч Н.Г, Э.Б, Э.Э, Г.С, М.Б нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч шийдвэрлэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
664088
1 эможи

Зочин
2025-06-16 23:07
Аа бас хүний мууд ихэ дуртай өөрсдөө ялгаагү элдэв шалдавын сүгнүүд байжииж хов хоосон попорж яанамбдэ иим хямдхан хол явж үзээгүй өөдсүүдтэй юугаач ярихав. Ер нь бага ч гэсэн хүний мөс эрийн тамиртай бай энд сүрхии шалчигнасан эрсүүд минь
Зочин
2025-06-16 23:03
Хүн алсан бишдээ адгуус мал төхөөрсөн юм шүүдээ хүн бид мал амьдатыг хайр найргүй нядалж иддэг биш билүү. Ял нь арай чангадах бхаадаа эрчүүд алдаа л биз
Зочин
2025-06-16 21:26
Мал нядалгааны газрын эздийг бас барьж шоронд хийж өндөр ял өг бүгд холбоотой байгаа бусад нь сургамж болог
Зочин
2025-06-16 21:17
насаар нь хлрих ял өгөх хэрэгтэй хүн чононууд
Amartuvshin
2025-06-16 17:27
Odoo ter hamtragch zaihaalsan etgeediin saatuulach
keyboard_arrow_up