СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Голын эрэг дээр амарч байсан иргэдийг хутга тулган дээрэмджээ

2025 оны 6 сарын 13

Arslan.mn

Энэ сарын 7, 9-ний өдрүүдэд “Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг Туул голын эрэг дагуу амарч, зугаалж явсан иргэдийг дээрэмдлээ” гэх хоёр дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын алба хаагчид шуурхай эрэн сурвалжлах ажиллагааг зохион байгуулж, иргэдийн өмчлөх эрхэд халдаж, хутга буюу зэвсгийн чанартай зүйл ашиглан, эд зүйлийг хууль бусаар авсан байж болзошгүй 22-24 насны хоёр этгээдийг олж, тогтоон мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Иймд иргэд та бүхэн аялал зугаалгаар явахдаа хувийн аюулгүй байдлаа хангаж, учирч болзошгүй аливаа эрсдэлээс сэргийлнэ үү.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
664046
1 эможи

keyboard_arrow_up