Морьт харвааны тусгайлан сургасан 18 морийг хулгайлан, төхөөрчээ

2025 оны 6 сарын 13

Arslan.mn

Морьт харваанд унагдаж байсан 18 тооны морьд 2025 оны зургаадугаар сарын 7-ний өдрийн 04:30 минутад алга болсон талаар бид өмнө нь мэдээлж байсан.

Тэгвэл 2023 оны Төрийн наадмын нээлт, 2024 оны морьт харвааны улсын аваргад унаж, олон улсын морьт харвааны тэмцээнд оролцохоор тусгайлан сургасан 18 адууг хулгайч нар бүгдийг нь төхөөрчээ.

Энэ талаар ЦЕГ-аас тодруулахад "Энэ хэрэгт морьдыг бойнд өгч төхөөрсөн нөхцөл байдал тогтоогдсон байна. Хэргийг  Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтэс шалгаж байна " гэлээ.

Хэргийг 18-29 насны зургаан залуу үйлдсэн байж болзошгүй байгаа бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.

Болсон явдлын талаар морьт харвааны тамирчин Н.Алтанхуяг "Харамсалтай мэдээ та бүхэндээ хүргэж байна. Ийм сайхан хүлгүүдийг минь бүгдийг нь алаад махалжээ. Долоон жил хөдөлмөрлөж хайрлаж хамгаалж үнэнч андаа болгосон байсан юмсан. Олон ээж, аавын хүүхдүүдийг Монгол өв соёлд сургаж морь унаж эдлэх соёлд дурлуулж , олон морьт харвааны тамирчидыг төрүүлэн гаргаж байсан хайран сайхан хүлгүүд минь. Монголоо дэлхий дахинд сурталчлах таниулах Монгол гэх омогшил төрүүлдэг хүлгүүд минь байсан юмсан" хэмээн олон нийтийн сүлжээнд мэдээлээд байна. 

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
664041
1 эможи

Зочин
2025-06-13 23:42
Лалрын псдануудын царайг нь юунд нууна вэ?
Зочин
2025-06-13 21:25
царай нүүрийг нь гаргаад нэр устай нь зарлаач ээээ
Зочин
2025-06-13 21:24
новшнуудыг цаазаар авах хэрэгтэй хүн чанаргүй өрөвдөх сэтгэлгүй хүн чононуудыг алах хэрэгтэй
Зочин
2025-06-13 14:28
Mash changa olon jiliin xorix yal ug!!
Даанчдээ
2025-06-13 13:37
Хамгийн новшын хулгайч нар малын хулгайч нар . Хаяагаа хадарч аль болох хөгшин хөвөөдийн малыг хулгайлдаг новшнууд даа.
hun
2025-06-13 13:02
Ёстой 1заяа нь хаясан золигнууд юм даа, ажил төрөл хийж амьдраачээ аль болох амар хялбар аргаар амьдрах гээд явчих юм. Энэ хулгайчуудаас болж олон хүний хөдөлмөр зүтгэл үнгүйдэж бнш дээ.
keyboard_arrow_up