ЭМДЕГ-аас “Шинэтгэе, мэдье, түрүүлье” АХА тэмцээн зохион байгууллаа

2025 оны 6 сарын 12

Arslan.mn

Монгол Улсын Төрийн албаны зөвлөл үүсэн байгуулагдсаны 30 жилийн ойг угтан хэрэгжүүлж буй “Шинэтгэлээр түүчээлсэн салбар зөвлөл” аяны хүрээнд төрийн албаны хууль, эрх зүйн мэдлэгийг албан хаагчдад түгээн таниулах зорилготой “Шинэтгэе, мэдье, түрүүлье” сэдэвт АХА тэмцээнийг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар 2025 оны 6 дугаар сарын 10-ны өдөр амжилттай зохион байгууллаа.

Тэмцээнд ЭМДЕГ-ын албан хаагчид идэвхтэй оролцож, төрийн албаны эрх зүй, зохицуулалт, хууль, ёс зүйн талаарх мэдлэгээ сорин өрсөлдлөө.

  • Тэргүүн байр – Дотоод аудит, хяналт шинжилгээ үнэлгээний газрын мэргэжилтэн Ж. Байгалмаа
  • Дэд байр – Тусламж үйлчилгээний чанар, төлбөрийн хяналтын газрын мэргэжилтэн М. Сүхцоодол
  • Гутгаар байр – Санхүү, бүртгэлийн хэлтсийн мэргэжилтэн Б. Доржханд

Тэмцээн нь албан хаагчдын хууль эрх зүйн мэдлэгийг сонирхолтой, үр дүнтэй хэлбэрээр нэмэгдүүлэх, баг хамт олны уялдаа холбоог сайжруулах, байгууллагын соёлыг бэхжүүлэхэд чухал хувь нэмэр орууллаа.

Цаашид Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас төрийн албан хаагчдын мэдлэг чадавхыг дээшлүүлэх, хууль тогтоомжийг сурталчлан таниулах, байгууллагын хөгжлийг дэмжих олон талт арга хэмжээг тогтмол зохион байгуулж ажиллах болно.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
664022
0 эможи

keyboard_arrow_up