Б.Үржинханд: Налайх дүүргийн цагдаагийн хэлтэс хүний эрхийг хангах чиглэлээр мэдүүлэг авах өрөөний тоог нэмж, “Хүүхэд хамгаалах өрөө“-г тохижуулсан

2025 оны 6 сарын 12

Arslan.mn

Цагдаагийн байгууллагаас хүний эрхийг хангах чиглэлээр хэрэгжүүлж байгаа ажлын хүрээнд Налайх дүүргийн цагдаагийн хэлтсээс мэдүүлэг авах өрөөний тоог нэмж, "Хүүхэд хамгаалах өрөө"-г засварлаж, тохижуулжээ.

Энэ талаар  Налайх дүүргийн цагдаагийн хэлтсийн Захиргааны удирдлагын тасгийн дарга, цагдаагийн хошууч Б.Үржинханд "Алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх ажлын хүрээнд "Хүүхэд хамгаалах өрөө"-г засварлаж, тохижуулсан. Хүүхэд хамгааллын өрөөг гэмт хэрэг зөрчилд холбогдсон, хохирсон хүүхдийн эрхийг хамгаалах болон дараагийн үйл ажиллагаанд холбон зуучлахаас өмнө түр байрлуулах, зуны улиралд алба хаагчдын хүүхдүүдийг харах үйлчилгээг  үзүүлэн ажиллаж байна.

2024 онд 5 мэдүүлэг авах өрөөтэй байсан бол энэ оны эхний 5 сарын байдлаар нийт  11 болгож нэмэгдүүлсэн байна. Мэдүүлэг авах өрөөнд Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас зөвшөөрөл авч стандартын дагуу тохижуулсан. Мэдүүлэг авах өрөөний хувьд дуу дүрсний бичлэгийг бүрэн хийх, камерын хяналтын төхөөрөмжөөр тоноглосон. Мөн мэдүүлэг авч байгаа эрх бүхий албан тушаалтнууд өдөр тутмын үйл ажиллагаандаа AI хиймэл оюун ухааны технологи ашиглаж байна." гэв.

Arslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mnArslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
664009
1 эможи

keyboard_arrow_up