“Задгай сүүнээс иргэдэд дамжин халдварладаг малын гаралтай 8 төрлийн өвчин бий

2014 оны 8 сарын 05

Монголын хөрөнгийн бирж Лондонгийн хөрөнгийн биржтэй хамтран “Монголын Хөрөнгийн Зах Зээлийн Өдөрлөг” арга хэмжээг Лондон хотноо ирэх сарын 09-ний өдөр зохион байгуулах гэж байна. Тус арга хэмжээний гол зорилго нь Монголын хөрөнгө санхүүгийн зах зээлийг гадаадын хөрөнгө оруулагчдад сурталчлах, олон улсын зах зээлээс хөрөнгө босгоход дэмжлэг үзүүлэхэд оршиж байна.


Мөн уг өдөрлөгийн үеэр Монголын аж ахуйн нэгж, компаниудыг Лондонгийн хөрөнгийн биржид давхар бүртгэх аж. Манай улсын хөрөнгийн бирж 2010 онд Лондонгийн хөрөнгийн биржтэй урт хугацаанд хамтран ажиллах мастер гэрээг үзэглэсэн билээ. Хүний анхдагч хэрэгцээнд хоол хүнс, хувцас, орон байр ордог. Тэгвэл хоол хүнсний хэрэгцээний анхдагч нь мах, сүү, гурилан бүтээгдэхүүн юм.

Монгол Улс ардчилсан нийгэмд шилжсэнээс  хойш  стратегийн  ач холбогдол бүхий сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, түгээлт, чанар, эрүүл ахуйн байдлын талаарх төрийн нэгдсэн бодлого, менежментгүй өнөөг хүрч байна. Манайхны сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, түгээлт, чанар зэрэг асуудлыг зөвхөн хувийн хэвшлийнхэн, малчид, ченжүүд зохицуулж, өнгөрсөн хугацаанд  иргэдийг сүү, сүүн бүтээгдэхүүнээр хангах ажлыг цөөн тооны  хэдэн компани хийсээр иржээ. Бид нүүдлийн мал аж ахуйтай, 50 сая малтай боловч хүйтэн сэрүүний улиралд зах зээлд сүүний  хомсдол үүсч,  импортын сүү хэрэглэх нь багасахгүй байгаа юм. Гэхдээ сүүний хэрэглээгээ монголчууд өөрсдөө зуун хувь хангах гэдгээс урьтаж сүүн бүтээгдэхүүний  чанар, эрүүл ахуйн асуудалд анхаарах цаг нэгэнт болжээ.

Сүү, сүүн бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлын асуудал зуны цагт босч “ирдэг”  нь учиртай. Хавар болж өвс, ногоо ургахтай зэрэгцэн малчдаас хэрэглэгчдийн гарт  шууд сүү нийлүүлж, ченжүүдээр дамжин ил задгай худалдаалагддаг. Энэ үед шингэн сүүний ариутгал, хадгалалт, тээвэрлэлтийн горим зөрчигдөж иргэдийн эрүүл мэндэд эрсдэл учирдаг болохыг мэргэжлийн байгууллагуудаас байнга анхааруулдаг боловч байдал өөрчлөгдөхгүй өнөөг хүрч байна. Өөрөөр хэлбэл сэрүүний улирал эхлэхээр үнээний  зэлнээс хэрэглэгчдэд шууд хүрдэг сүү багасч, иргэд үйлдвэрийн аргаар ариутган боловсруулсан, эрүүл ахуйн  шаардлага хангасан зориулалтын савлагаатай сүү хэрэглэдэг тул зун цагт чанаргүй, эрүүл ахуйн шаардлага хангахгүй сүүний  асуудал дэгддэг ажээ. Ил задгай сүү борлуулдаг хамгийн том цэг бол Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт  байх “Тоса” төв  гэдгийг манай хэрэглэгчид сайн мэднэ. Хөдөө орон нутгаас галт тэргээр сүү авчирч, нийслэлийн ойролцоох газруудаас сүү нийлүүлэгчид тэндэхийн худалдаачдад сүүгээ шууд хүргэж  өгдөг. Харин тэд үндсэн үнэ дээр нь 300-400 төгрөг нэмж зардаг байна.

Яг өдийд энэ төвийн гадаа нэг литр сүү 900-1000 төгрөг байна. Үүнээс гадна энэ жилээс эхлэн нэр бүхий “Миний дэлгүүр”, “Номин” зэрэг сүлжээ дэлгүүрүүдэд хүртэл эрүүл ахуйн шинжилгээ хийсэн эсэх нь үл мэдэгдэх задгай сүүг ихээр зарах болсон. Харин үйлдвэрийн ариутгасан сүү үүнээс нэлээд үнэтэй учир хэрэглэгчид эрүүл мэндээ бодолгүй өнөө маргаашын эдийн засгаа харж баталгаагүй сүү авч хэрэглэсээр байгаа юм. Өдөрт энд ойролцоогоор 100 гаруй тонн сүү түүхийгээрээ нийлүүлэгдэж, ил задгай худалдаалагддаг гэсэн статистик гарчээ. Энэ бүх сүү иргэдийн эрүүл мэндийг хохироох хэмжээний бохирдолтой, малаас хүнд халдварлах зоонозын төрлийн халдвар тараах нянтай байгааг Халдварт өвчин судлалын төвийнхөн анхааруулдаг ч иргэдийн өөрсдийнх нь сонголтоос хамаарч  өөрийн болон гэр бүлийнхнийхээ  эрүүл мэндийг хохироосоор байдаг аж.

Малчны хотноос хэрэглэгчдэд шууд хүрч буй сүү ямар эрсдэлтэй байдаг вэ. Юуны  түрүүнд малаас хүнд халдварладаг өвчин тусах магадлал маш өндөр. Зоонозын өвчин судлалын төвийн үндэсний төвийн захирал М.Нямсүрэн “Задгай сүүнээс иргэдэд дамжин халдварладаг малын гаралтай найман төрлийн өвчин бий. Эдгээрээс хамгийн түгээмэл нь бруцеллёз. Манай улс бруцеллёз өвчний тархалтаараа дэлхийд хоёрдугаарт орж байна”  хэмээжээ. Эдгээрээс гадны сүрьеэ өвчин ч ариутгаагүй сүүнээс халдварладаг тухай онцолсон байна. Харин бруцеллёз гэж ямар өвчин байдаг тухай Халдварт өвчин судлалын үндэсний төвийн мэргэжилтнүүдээс лавлахад “Энэ өвчин хүний  биед нян, гэмтсэн арьс, салст болон хоол бoловсруулах зам, амьсгалын замаар орж халдварладаг. Хүний бруцеллёзыг ямар эрхтэн тогтолцоо гэмтээж байгаагаас хамаарч, үе мөчний хөдөлгөөний эрхтэн, мэдрэлийн тогтолцоо, дотор эрхтэн, шээс, бэлгийн замын эрхтэн  гэмтээсэн гэж тав хуваана. Толгой өвдөх, ядарч сульдах, сэтгэл санаа хямрах, үдээс хойш, оройд халуурах, шөнө хөлрөх, толгой, яс, үе, булчин, ууц нуруу өвдөх,  хүзүү, суганы тунгалгийн булчирхайнууд хөндүүрлэхгүй томрох, хааяа арьсанд цусархаг тууралтууд  гарах зэрэг нийтлэг шинжүүд илэрдэг. Том үеүдээр өвдөх нь гол шинж тэмдэг болно. Хэрэв өвчин архагшвал хөдөлмөрийн чадвараа ч  алдахад хүрдэг” хэмээн тайлбарлалаа.

Харамсалтай нь ил задгай худалдаалагдаж буй ариутгаагүй сүүнээс болж дээрхээс гадна зориулалтын бус саванд хадгалсаны аюул мөн л иргэдийн эрүүл мэндийг хохироож байна. Амьжиргааны төвшин муугаас шалтгаалан малчид болон наймаачид сүүг зориулалтын  бус хуванцар саванд тээвэрлэж, хадгалдаг нь сүүний найрлагад хорт бодис шингэх шалтгаан болдог байна. Бидний сайн мэдэх тосны шар саванд ч хүнсний зориулалтаар олон дахин ашиглаж болохоор зөвшөөрөгдсөн PPT, PP гэсэн тэмдэглэгээ байдаггүй. Тэр ч бүү хэл иргэд барилгын бүтээгдэхүүний савуудад, эмульсны цагаан хувинд ч сүү хийгээд зарж байдаг нь байж болохгүй үзэгдэл юм. Эдгээр хуванцар сав нь химийн найрлагатай учир удаан хугацааны турш хэрэглэхэд хорт хавдар үүсгэх нян ялгаруулдаг гэдгийг мэргэжилтнүүд хангалттай ярьдаг юм.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас ил задгай сүүний худалдаа нь иргэдийн  эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг тухай зун болгон нийслэлийн удирдлагуудад бичиг хүргүүлдэг гэнэ. Үүний дагуу энэ оны нэгдүгээр сард НИТХ-аас ил задгай сүү борлуулахыг хориглосон ч малчид, ченжүүд зөвшөөрөлгүйгээр сүүгээ зарсаар байгаа юм. Дээрх  журмыг зөрчсөн  иргэнийг Хүнсний тухай хуулийн дагуу 1,5 сая төгрөгөөр торгох заалттай боловч “Үйлдвэрүүд сүү хямдхан” авдаг гэсэн тайлбартайгаар хууль зөрчсөөр байна.

Нэг талаас малчдыг буруутгах арга байхгүй ч “Сүү, сүүн бүтээгдэхүүн хэрэглэгч” ТББ-ын тэргүүн Б.Цэрэнгийн хэлсэнчлэн төрөөс сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдэд татаас өгөх гэх мэт ямар нэгэн менежмент хийж сүүг зөвхөн үйлдвэрийн аргаар ариутгаж, зориулалтын савлагаатайгаар хэрэглэгчдэд хүргэдэг байх нь Засгийн газрын нэгэн үүрэг болж  байна. Тэгэхгүй бол эрүүл ахуйн шаардлага хангахгүй ил задгай худалдаалагдаж буй сүүний асуудал бага гэлтгүй монгол хүний удмын санд ч нөлөөлж  мэдэхээр байгаа юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
6640
0 эможи
keyboard_arrow_up