МУИС-ийн Хархорин дахь сургалт, судалгааны төвд “Ерөнхийлөгчийн илгээлт – 2100” оюутны төгөл байгууллаа

2025 оны 6 сарын 09

Arslan.mn 

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилсан “Ерөнхийлөгчийн илгээлт – 2100” тэтгэлэгт хөтөлбөрт тэнцэн бэлтгэл хөтөлбөрт хамрагдаж буй оюутан залуус тус хөтөлбөрийн нэрэмжит төгөлд анхны 250 модыг суулгалаа.

Монгол Улсын Их Сургуулиас санаачлан “Оюутны төгөл”-ийг үүсгэж байгаа бөгөөд МУИС-ийн Хархорин дахь сургалт, судалгааны төвийг түшиглэн тус төглийн анхны модыг “Ерөнхийлөгчийн илгээлт – 2100” тэтгэлэгт хөтөлбөрт тэнцэн бэлтгэл хөтөлбөрт хамрагдаж буй залуус тарьлаа.

Оюутны төглийн анхны модыг тарих үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Боловсрол, шинжлэх ухаан, технологийн бодлогын зөвлөх Ч.Лодойравсал, МУИС-ийн ректор, профессор Б.Очирхуяг, МУИС-ийн Сургалт, оюутны хөгжил эрхэлсэн проректор Д.Заяабаатар болон бүрэлдэхүүн, салбар сургуулийн захирал, МУИС-ийн Гадаад хэлний сургалтын төвийн багш нар, оюутнууд оролцсон юм.

Arslan.mn

Оюутны төгөл байгуулах үйл ажиллагааг нээж Монгол Улсын Ерөнхийлөгчийн Боловсрол, шинжлэх ухаан, технологийн бодлогын зөвлөх Ч.Лодойравсал хэлсэн үгэндээ “Монгол Улсын Ерөнхийлөгч хүнээ хөгжүүлэх, ирээдүйн чадварлаг мэргэжилтнүүдийг бэлтгэх “Ерөнхийлөгчийн илгээлт – 2100” тэтгэлэгт хөтөлбөрийг санаачлан эхлүүлж одоо 4 дэх ээлжийн залуус маань явах гэж байгаа бөгөөд 1000 орчим оюутан дэлхийн 20 гаран оронд Монгол Улсад тэргүүлэх мэргэжлийн чиглэлээр суралцаж байна. Та бүхэн Ерөнхийлөгчийн илгээлтээр гадаад улсад мэргэшээд эх орондоо ирэхэд чинь тарьсан мод сайхан ургасан байх болно. Энэхүү төглийг Монгол улсын түүх, соёлын өлгий, байгалийн үзэсгэлэнт тогтоц бүхий Орхоны хөндий дэх эртний Монголын эзэнт гүрний нийслэл Хархорум хотын орчимд үүсгэж буй нь ч бэлэгшээлтэй” гээд оюутан залууст эрдмийн амжилт хүслээ.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
663941
1 эможи

Зочин
2025-06-10 10:13
Монгол улсын еронхийлогч энэ дунхуу зевлехее яаралтай солиочээ!!! Монголын Еронхийлогч МУИС-ынх болчихоод бн. Энэ сургуулийг дампууруулагчид Терийн ордон тухласан нь гутамшиг!
keyboard_arrow_up