“ИТГЭМЖЛЭЛ-ЖДҮ эрхлэгчдийн хөгжлийг дэмжинэ“ уриатай байгуулагдсан НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГТ төр, хувийн хэвшлийн 50 гаруй байгууллага оролцлоо

2025 оны 6 сарын 09

Arslan.mn

Жил бүрийн 6 дугаар сарын 9-ны өдрийг “Дэлхийн Итгэмжлэлийн өдөр” болгон тунхаглаж, Олон улсын итгэмжлэлийн форум (IAF), Олон улсын лаборатори итгэмжлэлийн хамтын ажиллагааны байгууллага (ILAC)-аас итгэмжлэлийн үйл ажиллагааны ач холбогдлыг таниулах нэгэн сэдвийн дор тэмдэглэн өнгөрүүлдэг билээ. 

Тэгвэл өнгөрсөн амралтын өдөр буюу 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Үндэсний Итгэмжлэлийн төвийн хамт олон Дэлхийн итгэмжлэлийн өдөрт зориулан НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГИЙГ зохион байгууллаа.

Нээлттэй хаалганы өдөрлөгт Үндэсний Итгэмжлэлийн төвийн дарга С.Ням-Эрдэнэ, Монгол Улсын Шадар сайдын Ахлах зөвлөх Б.Батбямба, Монгол Улсын Шадар сайдын зөвлөх А.Бүрэнбаатар, Стандарт хэмжил зүйн газрын дарга С.Батбаатар болон бусад албаныхан, төр, хувийн хэвшлийн 50 гаруй байгууллага оролцож, өөрсдийн бараа бүтээгдэхүүнийг таниулах, иргэдэд сурталчиллаа. 

Arslan.mn

Энэ үеэр Үндэсний Итгэмжлэлийн төвийн дарга С.Ням-Эрдэнэ хэлсэн үгэндээ "Дэлхийн улс орны Итгэмжлэлийн байгууллагууд энэ өдөр нэгэн уриан дор ИТГЭМЖЛЭЛИЙН өдрийг тэмдэглэн өнгөрүүлж, бодлогоо тодорхойлдог. Энэ жил "ИТГЭМЖЛЭЛ-Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн хөгжлийг дэмжинэ" уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна. 

ИТГЭМЖЛЭЛ бол тухайн бараа бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг тодорхойлохоос гадна жижиг, дунд бизнес эрхлэгчдийг олонд таниулах, дэлхийн тавцанд гарах боломжийг нээх үүд хаалга юм. Өмнө нь стандарт, итгэмжлэлийг саад тотгор гэж хардаг байсан бол одоо боломж гэж харах иргэд, ААН, байгууллагууд ойлгож, бидэнтэй хамтран ажиллах цар хүрээ улам нэмэгдэж байна." гэдгийг энэ үеэр онцолсон юм. 

Arslan.mn

Нээлттэй хаалганы өдөрлөгт Газар шим ХХК, Шар доктор, Шилэн хийц ХХК,  Эталон хэмжүүр ХХК, Мөнгөн гүүр эмнэлэг, Ханбогд ХХК, Vidan зэрэг Монгол Улсад үйл ажиллагаагаа эрхэлж буй салбар, салбартаа тэргүүлэгч компаниуд оролцлоо. 

Түүнчлэн Стандарт хэмжил зүйн газрын Сорьцын хяналтын газар, Нийслэлийн лаборатори, Мэдээллийн технологи, стандартын лавлагаа, сургалтын төвийн мэргэжилтнүүд хамтран иргэд, олон нийтэд чиглэсэн мэдээлэл, зөвлөмж хүргэлээ.

Тус арга хэмжээний хүрээнд иргэдэд хэмжил зүйн үйлчилгээ, сорьцын хяналтын ач холбогдол, стандартын хэрэгжилтийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, сонирхсон асуултад нь хариулт өглөө. Мөн стандарт, хэмжил зүйн талаарх зөв ойлголтыг түгээх, хэрэглэгчдийн мэдлэг ойлголтыг дээшлүүлэх зорилгоор гарын авлага, танилцуулга материал тараасан юм. 

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

 

ФОТО

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
663929
0 эможи

keyboard_arrow_up