ГЕГ: Гаалийн байгууллагын ёс зүйн дэд хороодын гишүүдийн чадавхыг бэхжүүлэх сургалт, уулзалтыг амжилттай зохион байгууллаа

2025 оны 6 сарын 06

Arslan.mn

Төрийн албаны зөвлөл, Ёс зүйн хорооноос өгсөн зөвлөмж, чиглэлийн дагуу Гаалийн байгууллагын 20 Ёс зүйн дэд хороод Төрийн албан хаагчийн ёс зүйн хууль тогтоомжийн хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

"Ёс зүйн дэд хороодын чадавхыг бэхжүүлэх сургалт, уулзалт"-ыг цахим болон танхим хослуулан өнөөдөр (2025.06.06) зохион байгууллаа. Уг арга хэмжээнд Гаалийн байгууллагын 120 албан хаагч, Монгол Улсын Ёс зүйн хорооны Ажлын албаны төлөөлөл оролцож, Ёс зүйн дэд хороодын гишүүдэд мэргэжил, арга зүйн зөвлөмж өгч, харилцан санал солилцсон.

Уулзалтын үеэр "Хувь хүний ёс суртахуун ба байгууллагын соёл", "Гаалийн мэргэшлийн ёс зүй", "Ёс зүйн гомдол, мэдээллийг шийдвэрлэх" зэрэг агуулгын хүрээнд харилцан ярилцаж, багаар ажиллан “Ёс зүйн эрсдэлийн зураглал” гаргалаа.

Энэхүү арга хэмжээ Ёс зүйн хороо, Удирдлагын академийн хамтран зохион байгуулсан “Ёс зүйн сургагч багш” хөтөлбөрийг практикт түгээн дэлгэрүүлсэн онцлогтой юм.

Гаалийн байгууллагын албан хаагчид Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 8 дугаар зүйл. “Төрийн албан хаагчид тавигдах ёс зүйн нийтлэг шаардлага”-ын хүрээнд “Ёс зүйн эрсдэлийн зураглал” гарган, түүнд үндэслэн, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг төлөвлөсөнд уулзалт, сургалтын ач холбогдол оршино.

Arslan.mn

Arslan.mn

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
663928
0 эможи

keyboard_arrow_up