Чингэлтэй дүүргийн “Зуун мод” цэцэрлэгт хүрээлэнг тохижуулж, амралт чөлөөт цагийн бүс болгоно

2025 оны 6 сарын 05

Arslan.mn

Чингэлтэй дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэр, лагерийн бүсэд байрлах “Зуун мод” цэцэрлэгт хүрээлэнг иргэд, хүүхэд залуучуудын гэр бүл, найз нөхдөөрөө амарч, чөлөөт цагаа өнгөрөөх шинэ ногоон амралтын бүс болгон тохижуулах ажил 80 хувийн гүйцэтгэлтэй байна.

Энэхүү цэцэрлэгт хүрээлэн, цогцолборт гол цөөрмийн эрэг дагуу майхан барьж амрах зориулалтын хэсэг, мах шарах задгай талбай, спортын олон төрлийн талбай, задгай театр, ногоон байгууламж, 100 машины зогсоол, нийтийн бие засах газар зэргийг цогцоор нь шийдэж тохижуулна.

Ийнхүү тохижилтын ажил дууссанаар Нийслэл хотын иргэд ирэх долоодугаар сард байгальтайгаа ойр, цэвэр агаарт амарч, гэр бүлээрээ тав тухтай чөлөөт цагаа өнгөрөөх шинэ кемп талбайтай болох юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
663895
0 эможи

keyboard_arrow_up