ЦЕГ-т хийгдэж буй процессын дахин инженерчлэлийн судалгааг танилцууллаа

2025 оны 6 сарын 05

Arslan.mn

Цагдаагийн ерөнхий газарт процессын дахин инженерчлэл хийх ажил 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэсэн бөгөөд нэгдсэн ажлын хэсгийн уулзалтаар Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газраас процессын дахин инженерчлэлийн хүрээнд хийсэн судалгаа, шинжилгээний сарын ажлын явцын мэдээллийг танилцууллаа.

Уулзалтад Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын Тандалт судалгаа, бодлого төлөвлөлтийн газрын дарга Н.Баярмаа, ЦЕГ-ын Дэд дарга бөгөөд Стратеги, бодлого, инновац, хөгжлийн албаны дарга, цагдаагийн хурандаа О.Ганбат, Стратеги, бодлого, инновац, хөгжлийн албаны Дэд бөгөөд Стратеги, бодлогын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Г.Мөнгөншагай, Төлөвлөлт, дахин инженерчлэлийн хэлтсийн дарга Н.Баясгалан, цагдаагийн болон дотоодын цэргийн командлагчийн зөвлөлийн гишүүд, ажлын хэсгийн гишүүд оролцлоо.

Цагдаагийн ерөнхий газрын холбогдох 11 алба, нэгжид процессын дахин инженерчлэлийг хийхээр Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар, Цагдаагийн Ерөнхий газрын даргын 2025 оны 4-р сарын 25-ны өдрийн А/71, А/175 дугаар хамтарсан тушаалаар ажлын хэсгийг баталсан.

Энэ хүрээнд Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газраас дараах 8 чиглэлээр ПДИ-ийг хийж гүйцэтгэж, төлөвлөгөө, хуваарийн дагуу ажиллаж байна.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
663894
1 эможи

keyboard_arrow_up