“Төв цэнгэлдэх хүрээлэн“-гийн гүйцэтгэх захирал Ж.ЭНХЖАРГАЛАНГ ЕС ХОНОГ баривчилна

2025 оны 6 сарын 05

Arslan.mn

Иргэн Д.Мөнх-Эрдэнэ, "Төв цэнгэлдэх хүрээлэн"-гийн гүйцэтгэх захирал Ж.Энхжаргалан нарт холбогдох хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж дуусаад хэргийг шүүхэд шилжүүлсэн. 

Тэгвэл Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсээс шалгалт хийж, Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 5.2 дугаар зүйлд заасан зөрчлийн үндсэн шинж нь зөрчилд холбогдогч олон нийтийн газар, орон байранд “хэрүүл маргаан үүсгэх, бусдыг өдөөн хатгах, бусдын амгалан тайван байдал алдагдуулах, олон нийтийг үл хүндэтгэх, нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээг зөрчсөн, эсхүл аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан...” үйлдэл, эс үйлдэхүйбайхаар, мөн хуулийн тусгай ангийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчлийн үндсэн шинж нь “хүний биед хохирол учруулахгүйгээр халдаж зодсон” үйлдэл байхаар тус тус хуульчилсан. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх зөрчлийн 2510001983 дугаартай хэргийн 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хянан хэлэлцэж, Д.Мөнх-Эрдэнэ, Ж.Энхжаргалан нарыг 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Төв цэнгэлдэх хүрээлэн дотор, цахим орчинд буюу олон нийтийн газар “хэрүүл маргаан үүсгэсэн”, “олон нийтийг үл хүндэтгэсэн”, харилцан нэгэндээ халдаж “хохирол учруулахгүйгээр зодсон” гэж үзэж, улмаар хуульд заасан зөрчлийн шинжийг хангасан үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад зааснаар Д.Мөнх-Эрдэнийг 10 цагийн хугацаагаар албадан сургалтад харуулж 9 хоногийн хугацаагаар баривчлах, Ж.Энхжаргаланг мөн зүйл, заалтад зааснаар 10 цагийн хугацаагаар албадан сургалтад хамруулж, 9 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл тус тус оногдуулж шийдвэрлэсэн болно.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
663884
1 эможи

Зочин
2025-06-05 15:11
Энхмаа болсон
Зочин
2025-06-05 14:53
хоёуланг нт нэг өрөөнд цоожлоорой
МӨӨГИЙ
2025-06-05 14:35
БОЛЖ МУУ ГАРЫГ ЮМ ҮЗҮҮЛЭЭД СУРГААД ГАРГААД ИР ХӨ ЧИ ЯМАР ОРЖ ҮЗЭЭГҮЙ ГАЗАР БИШ НААД НЯЛЦГАЙ АМЬТАНДАА САЙН ЮМ ҮЗҮҮЛЖ ХАРУУЛААД СУРГААД ГАРААД ИРЭЭРЭЙ МӨНХ-ЭРДЭНЭ ЭЭ
Зочин
2025-06-05 14:17
Мөнх-Эрдэнэ ч хударгагүй эр л дээ. Угаасаа. Эхэлж очсон, өдсөн, дараа нь үл ойлголцол үүссийн ш дээ. Шүүх ч таг сохорчээ. Ядахдаа хугацааг ялгаатай тортоохоо ч мэдэхгүй. Малнууд юм даа
Зочин
2025-06-05 13:21
МӨНХ-ЭРДЭНЭ НОВШ ОЧИЖ ӨДЧӨӨД ХАМТ ЯЛ ШААЧДАГ ГОЁ ГАР ЮМАА
keyboard_arrow_up