Унадаг дугуй хулгайлж, худалдан борлуулдаг этгээдийг олж тогтоожээ

2025 оны 6 сарын 05

Arslan.mn

Нийслэлийн Сүхбаатар, Баянзүрх, Хан-Уул дүүргүүдийн нутаг дэвсгэрийн нийтийн зориулалттай орон сууцны орцноос унадаг дугуй хулгайлж, худалдан борлуулдаг байсан 28 настай эрэгтэй М-г Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн алба хаагчид олж тогтоон шалгалтын ажиллагааг явуулж байна.

Тус этгээд нь урьдчилсан байдлаар 2025 оны 4-р сараас хойш нийт 11 удаагийн үйлдлээр бусдын эд зүйлсийг хууль бусаар авч, цахим орчинд зар түгээн худалдаж байсан нь тогтоогдоод байна.

Иймд Та бүхэн өөрийн эзэмшлийн эд зүйлсээ хяналтын камертай газар байршуулах, шаардлага хангасан цоож, түгжигчийг ашиглахыг Цагдаагийн байгууллагаас анхаарууллаа. 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
663875
0 эможи

keyboard_arrow_up