“Зээлсэн мөнгөө өгөхгүй байна“ гэх шалтгаанаар найзыгаа зодож, хөнөөсөн ХЭРЭГ гарчээ
2025 оны 6 сарын 05
Сэлэнгэ аймгийн Мандал суманд "Зээлсэн мөнгөө өгөхгүй байна" гэх шалтгаанаар согтуурсан үедээ найзыгаа зодож, хөнөөсөн хэрэг өнгөрөгч арваннэгдүгээр сард гарчээ.
Тодруулбал, иргэн Ж нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн найз Б-г хүнд зэргийн согтолттой, биеэ хамгаалж чадахгүй болсныг мэдсээр байж "Зээлсэн мөнгөө өгөхгүй байна" хэмээн цохих, бакал гутлаар толгой бие рүү нь өшиглөх зэргээр зодож, амь насыг нь хөнөөжээ.
Улмаар тус хэргийг орон нутгийн шүүхээс хэлэлцэж, шүүгдэгч Ж-г “хүнийг онц харгис хэрцгийгээр” алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 12 жилийн хорих ял оноосон байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









1
663873
1 эможи
Үйлс Билгүүн
2025-06-05 19:57
Ер нь бусдад мөнгө зээдэх нь мөнгөн хөрөнгийн болон сэтгэл санааны хувьд маш их хор хөнөөлтэй байдаг.
Тиймээс хэзээ ч,хэнд ч мөнгө бүү зээлдүүл.Бусдад мөнгө зээлдүүлэх шиг бузрын муурхай юм байдаггүй.Тэгж л бусдад туслах гээд байгаа бол хэдэн төгрөг хандив болгоод зүгээр өгчих нь эцэстээ элдэв асуудалгүй амар шүү дээ.
Зочин
2025-06-05 16:25
өнөө үед хүнд мөнгө зээлээд эргүүлж авна гэдэг ч барааг худлаа дөө, найз ч ялгаа байхгүй
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс