Согтуурсан үедээ нэг ойтой хүүхдийн амь насыг хөнөөсөн этгээдэд 14 жилийн хорих ял оноолоо

2025 оны 6 сарын 04

Arslan.mn

Төв аймгийн Баянхангай суманд оршин суудаг 61 настай иргэн Л.Пүрэвсүрэн гэгч нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ нэг ойтой хүүхдийг хутгалж хөнөөсөн ноцтой хэрэг өнгөрсөн хоёрдугаар сарын 03-ны өдөр гарсан байдаг.

Төв аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх тус хэргийг хэлэлцэж, өчигдөр буюу зургаадугаар сарын 03-ны өдөр шийдвэрээ гаргасан байна.

Шүүхээс Л.Пүрэвсүрэнг “Бага насны хүүхдийг хөнөөсөн” гэм буруутайд тооцож, түүнд 14 жилийн хорих ял оноожээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
663861
1 эможи

Зочин
2025-06-04 20:34
Энэ арай дэндэнэ хүний балчир нялх үрийг зүгээр алаагүй хутгалж алсан алуурчинд ийм хөнгөн ял оноож байдаг энийг шүүсэн улсууд өмгөөлөгчид нь нэг юм хэлэхэд та нарын нялх хүүхдийг хутгалж алсан бол та нар зүгээр байгаад байж чадах уу
keyboard_arrow_up