ТОДРУУЛГА : Осолд өртсөн ганц шинэ генераторыг дахин шинээр авахад 40 сая ам.доллар шаардагдана

2025 оны 6 сарын 04

Arslan.mn

Бид өмнө Дулааны гуравдугаар цахилгаан станцад гарсан  ослын талаар дэлгэрэнгүй мэдээллэсэн билээ. 

Тэгвэл дулааны гуравдугаар цахилгаан станцад гарсан ослын улмаас ТЭЦ-3-д учирсан том хохирол нь хүний амь нас эрсдэж, 30 гаруй сая ам.доллараар авсан ганц байгаа шинэ генератороо шатаасны улмаас хэвийн үйл ажиллагаа явуулах боломжгүй болжээ. 

Энэ талаар тодруулахад ТЭЦ-3-аас холбогдох албаныханд уг асуудлыг албан тооцоо судалгаатай нь хүргүүлсэн ба өнөөдрийг хүртэл ямар нэгэн шийдэлгүй харзнасан байдалтай байна гэлээ. 

Хамгийн ноцтой нь уг төхөөрөмжийг Монголд хийдэггүй зөвхөн ОХУ, БНХАУ-аас худалдан авах боломжтой аж. Гэтэл ОХУ-аас дайны нөхцөл байдалтай байгаа тул нийлүүлэх боломжгүй гэдгээ мэдэгдсэн бол БНХАУ-аас хамгийн багадаа уг генераторыг нэг жил 6 сарын хугацаанд хийж, нийлүүлэх боломжтой хэмээн урьдчилсан хариу өгчээ. Гэхдээ одоо мэдэгдэж буй ханшаар 40 гаруй сая ам.доллар болох урьдчилсан тооцоо байгаа аж. 

2025-2026 онд шилжих өвөл цахилгаан, дулаанаар хангаж чадахгүй, хүндхэн байдалд хүрч болзошгүй байгаа талаар мэргэжилтнүүд хэллээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
663852
1 эможи

Зочин
2025-06-04 18:06
50 МВТ-ын ганц шинэ турбин ниссэн юм уу. 2020 онд суурилуулсан биз дээ
Зочин
2025-06-04 16:43
хамтарсан засаг албан тушаалыг үржүүлж хулгайч нараа хоотой залгуулахад анхаарсан болохоос улс орны аюулгүй байдалд хүний урманд анхаарсан ажил хийсэнгүй
сурагч
2025-06-04 14:31
"Осолд өртсөн ганц шинэ генератор" өртөөд байхдаа яахав дээ, генератор гадуур зугаалж яваад автын осолд өртөө юу? ARSLAN.mn сайт бичигч нарынхаа хэл бичгийн боловсролд анхаараач ээ.
keyboard_arrow_up