ШУУРХАЙ: ТЭЦ-3 ослоос болоод 30 тэрбумын өртөгтэй трубин эвдэрсэн тул ирэх өвөл ГАЛ АЛДАХ эрсдэл үүссэнийг нууцалж байна
Дулааны гуравдугаар цахилгаан станцад гарсан ослын улмаас ТЭЦ-3-д учирсан бодит хохирлын хэмжээ тодорхойгүй байгаа аж.
Хамгийн ноцтой нь уг ослоос үүдэн тус станцын 30 гаруй тэрбумын үнэ бүхий трубин төхөөрөмж гэмтсэн байна. Уг төхөөрөмжийг Монголд хийдэггүй зөвхөн ОХУ, БНХАУ-аас худалдан авах боломжтой аж. Гэтэл ОХУ-аас дайны нөхцөл байдалтай байгаа тул нийлүүлэх боломжгүй гэдгээ мэдэгдсэн бол БНХАУ-аас уг трубиныг нэг жил 6 сарын хугацаанд хийж, нийлүүлэх боломжтой хэмээн урьдчилсан хариу өгчээ.
Иймд ТЭЦ-3 станц уг трубиныг ирэх өвлөөс өмнө худалдан авч чадахгүй нөхцөл байдал үүсээд байна. Ид хүйтний улирал эхлэхтэй зэрэгцэн манай улс эрчим, хүчээ хангаж чадахгүй хүндхэн байдалд ороход ойрхон болжээ.
Дээрх асуудал, хариуцлагаас зугтаж Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, “Эрчим хүчний“ ТӨК-иудыг нэгтгэн удирддаг Г.Амартүвшин нар ажлаа өгөөд салахын хүслэн болсон хэмээн салбарынхан нь ярьж байна. Улс төрийн бужигнааныг ашиглан уг асуудлыг нуун дарагдуулж байгаа аж.









