Согтуурсан үедээ бусдын амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн хэрэг гарчээ

2025 оны 6 сарын 03

Arslan.mn

Прокурорын байгууллага 2025 оны 5 дугаар сарын 26-ны өдрөөс 30-ны өдрийг хүртэл хугацаанд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 55.049 эрүүгийн хэрэгт хяналт тавин ажиллалаа.

Дээрх хугацаанд 1734 гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл бүртгэгдсэн бол хэрэг бүртгэлтийн 868 хэрэг шинээр нээж, 360 хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна.

Тухайлбал, иргэн М.О нь 2025 оны 1 дүгээр сард согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдын амь насыг онц харгис, хэрцгийгээр хохироосон хэрэгт Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1, 2.1 /Хүнийг алах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
663806
1 эможи

keyboard_arrow_up