Украины цэргүүд Орост улстөрийн орогнол хүсэв

2014 оны 8 сарын 05

Украины армийн 12 албан хаагч зэвсгээ хаян, Оросын нутаг дэвсгэр руу орж иржээ. Тэд хилийн шалган нэвтрүүлэх Гукова гэдэг цэгээр орж ирэхдээ Орос улсад улс төрийн орогнол хүсэж байгаагаа мэдэгджээ.

Ростов мужийн Холбооны Аюулгүй байдлын харъяа Хил хамгаалах албаны хэвлэлийн төлөөлөгч энэ тухай мэдээлсэн байна. Украины цэргүүд анги нэгтгэлээ орхиод Оросын хилээр орж ирэх болсон шалтгааныг тодруулж байгаа талаар Хил Хамгаалах албаны хүмүүс мэдэгдсэн байна.

Энэхүү арав гаруй цэргийг удирдан орж ирсэн Украины армийн офицер “Россия-24” телевизэд ярилцлага өгөхдөө, өөрийн хүмүүсийн амь насыг аврахын тулд ингэсэн гэж мэдэгджээ. Украины армийн эдгээр цэрэг офицерууд 72-р мото механикжуулсан буудлагын бригадад алба хааж байжээ.

Орос улс эдгээр хүмүүст улс төрийн орогнол олгох эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Өнгөрсөн сарын 27-ны өдөр Украины 40 орчим цэргийн албан хаагчид Оросын хилийг даван орж ирсэн юм. Тэд өөрсдийн үйлдлийг тайлбарлахдаа, “Өөрийн ард түмний эсрэг байлдахыг хүсээгүй” учраас ингэсэн хэмээж байсан ажээ. Тэдгээр 40 хүнээс хоёр нь Орос улсын иргэн болохыг тэр дороо хүссэн юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
6638
0 эможи
keyboard_arrow_up