ТАНИЛЦ: Зургадугаар сард болох бөхийн барилдааны хуваарь
2025 оны 6 сарын 02
Монголын үндэсний бөхийн холбооноос /МҮБХ/ зургадугаар сард зохион байгуулах бөхийн барилдааны хуваарийг танилцууллаа.
Тодруулбал,
- Зургадугаар сарын 3-ны Мягмар гаригт 13:00 цагаас Хөдөлмөрийн баатар, Гавъяат тамирчин, чөлөөт бөхийн ДАШТ-ий анхны хүрэл медальт, Олимпын наадмын анхны мөнгөн медальтан, хүндэт профессор, Даяар дуурсагдах, далай даян дархан аварга Ж.Мөнхбатын хавт дүр, алдрын ур бүтээлийг дээдлэн мөнхлөх хүндэтгэл ёслолд зориулсан өсвөрийн /16 настай буюу иргэний үнэмлэх авсан байх/ 64 бөхийн барилдаан /Төв цэнгэлдэх хүрээлэн/,
- Зургадугаар сарын 6-ны Баасан гаригт 11:00 цагаас Бүх цэргийн наадам, Зургаадугаар сарын 7-ны бямба гарагт 13:00 цагаас Монгол Улсын арслан Б.Яндааг алдаршуулах Хэнтий аймгийн Дархан сумын нутгийн зөвлөлөөс зохион байгуулах улс, аймаг, цэргийн цолтой хүчит 128 бөхийн барилдаан,
- Зургадугаар сарын 8-ны Ням гаригт 14:00 цагаас нийслэлийн “Аварга баг” шалгаруулах 3х3 багийн барилдаан,
- Зургадугаар сарын 12, 13-ны Пүрэв, Баасан гаригт 10:00 цагаас чөлөөт бөхийн “Арслан” клубын нэрэмжит “Залгамжлагч” өсвөр үеийн 9-14 насны хүүхдүүдийн тэмцээн,
- Зургадугаар сарын 14-ний Бямба гаригт 14:00 цагаас нийслэлийн “Аварга баг” шалгаруулах 3х3 багийн шигшээ барилдаан мөн чансаа өндөр шилдэг найман бөхөд хүндэтгэл үзүүлэх үйл ажиллагаа,
- Зургадугаар сарын 28-ны Бямба гаригт 14:00 цагаас нийслэлийн иргэдийн өдөрт зориулсан "Наадмын сорилго" үндэсний бөхийн улс, аймаг цэрэг, сумын цолтой хүчит 256 бөх, Буриад, Өвөр Монгол 64 бөхийн барилдаан тус тус болно.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









663776
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс