ТЦА: Урсгал сөрсөн жолоочийг 50 мянган төгрөгөөр торгож, жолоодох эрхийг нь 3 сараар хасна

2025 оны 5 сарын 30

Arslan.mn

Өчигдөр буюу 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн нутаг Соёлын төв өргөөний баруун замд лексус маркын тээврийн хэрэгслийн жолооч замын хөдөлгөөний дүрэм зөрчин урсгал сөрж буй бичлэг цахим орчинд нийтлэгдсэн.

Тус зөрчлийг цагдаагийн байгууллагаас шалгаж зөрчил үйлдсэн жолоочийг Зөрчлийн тухай хуулийн 14.7.30 дахь хэсэгт заасны дагуу 50 нэгж буюу 50000 төгрөгөөр торгож, 3 сарын хугацаагаар жолоодох эрхийг хасаж шийдвэрлэлээ.

Иргэд жолооч та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо бусаддаа хүндэтгэлтэй хандаж, замын хөдөлгөөний дүрмээ баримтлаарай.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
663754
0 эможи

keyboard_arrow_up