26-30 насны хоёр иргэн тогтоол усанд живж амиа алджээ
2025 оны 5 сарын 29
Өмнөговь аймгийн Даланзадгад сумын нутаг дэвсгэрт “Тогтоол усанд хүмүүс живсэн байна” гэсэн дуудлага, мэдээлэл энэ оны 05 дугаар сарын 27-ны өдөр цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна.
Уг дуудлага, мэдээлэлтэй холбогдуулан шалгалтын ажиллагаа явуулахад 26-30 насны хоёр эрэгтэй согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2 метрийн гүнтэй тогтоол усанд живж, нас барсан байж болзошгүй байдал урьдчилан тогтоогдоод байна.
Иймд иргэд та бүхэн архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тогтоол болон гол нуурын усанд орохгүй байж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?




1





663744
1 эможи
Одмаа Чойбаатар
2025-05-30 00:49
Арих бол хүнийг мансууруулдаг шүү арих өол хор
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс