Нийтээр тэмдэглэх баярын тухай хуульд ИНГЭЖ нэмэлт, өөрчлөлт оруулна

2025 оны 5 сарын 29

Arslan.mn

Засгийн газраас Нийтээр тэмдэглэх баярын тухай хуулийн төслийг боловсруулан УИХ-д өргөн мэдүүлэхээр төлөвлөж байна.

Төслийг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам боловсруулсан бөгөөд гол өөрчлөлт нь:

Цагаан сар, Үндэсний их баяр наадам амралтын өдөр таарвал, дараагийн ажлын өдөрт шилжүүлнэ гэсэн зохицуулалт оруулж байгаа бөгөөд энэ зохицуулалт нь бусад баярт үйлчлэхгүй.

Бусад яамдаас санал авч буй ба өнөөдрийн (2025.05.29) байдлаар таван яам саналаа ирүүлээд байна.

Цагаан сарын жишээ (2025):

  • 2025 онд Шинийн 1 нь амралтын өдөрт (тасархай өдөр) таарсан тул иргэдийн хүсэлтийн дагуу Засгийн газар шинийн 2-6-ныг бүх нийтийн амралтын өдөр болгон, нөхөн ажиллах үүрэг өгсөн.

Хуулиар нийтээр тэмдэглэх баярын өдрүүд:

  1. Үндэсний их баяр наадам: 7/10–15

  2. Цагаан сар: Билгийн тооллын шинийн 1, 2, 3

  3. Шинэ жил: 1/1

  4. Эмэгтэйчүүдийн өдөр: 3/8

  5. Хүүхдийн баяр: 6/1

  6. Тусгаар тогтнолоо сэргээсний өдөр: 12/29

  7. Их Эзэн Чингис хааны өдөр: өвлийн тэргүүн сарын шинийн 1

  8. БНУ тунхагласан өдөр: 11/26

  9. Бурхан багшийн дүйчин өдөр: зуны тэргүүн сарын шинийн 15

Хуулийн төслийг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас боловсруулсан бөгөөд хуульд ямар өөрчлөлт оруулж буй талаар тус яамнаас тодруулахад, Бүх нийтээр амрахаар хуульд тусгасан Үндэсний их баяр наадам, Цагаан сарын баяр нь амралтын өдөр таарвал хуульд заасан амралтын өдрийг дараагийн ажлын өдрүүдэд шилжүүлнэ гэсэн нэмэлт, өөрчлөлтийг оруулахаар тусгасан гэв.


Үндэсний их баяр наадам болон Цагаан сарын баяраас бусад тэмдэглэлт баяраар дээрх зохицуулалт үйлчлэхгүй байхаар төсөлд тусгаж, бусад яамнаас санал авах ажил үргэлжилж байна.

Өнөөдрийн /2025.05.29/ байдлаар таван яамнаас санал ирээд байна. Бүх яам саналаа өгсний дараа нэгтгэн, төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлээд, УИХ-д өргөн мэдүүлэхээр төлөвлөжээ.

Иймд Засгийн газар хуралдаж, Цагаан сарын баярын амралтыг шинийн 2-6 хүртэл бүх нийтийн амралтыг тав хоног болгож, шинийн 3-6-ныг хүртэлх ажлын өдрийг төрийн бүх шатны байгууллагууд 2025 ондоо багтаан  нөхөж ажиллахыг үүрэг болгосон.

"Нийтээр тэмдэглэх баярын өдөр" гэж улс орны хэмжээнд нийтээр амарч, баяр болгон тэмдэглэдэг өдрийг хэлнэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
663738
0 эможи

keyboard_arrow_up