Сонгинохайран дүүргийн “Нийтийн ахуйн үйлчилгээний төв” ирэх сард ашиглалтад орно
2025 оны 5 сарын 29
Бизнес эрхлэлтийг дэмжиж тогтвортой ажлын байрыг нэмэгдүүлэх, эрүүл ахуйн шаардлага хангасан, дэвшилтэт, эко технологийг нэвтрүүлэх зорилгоор “Нийтийн ахуйн үйлчилгээний төв” төслийг Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороонд Улаанбаатар хотын хөгжлийн корпораци ХК, Петровис ХХК-тай хамтран төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлж байна.
Нийтийн ахуйн үйлчилгээний төв нь:
- Халуун усны газар
- Үсчин
- Автомат хувцас угаалга
- Ая тухтай дэлгүүр
- Номын сан гэх зэрэг үйлчилгээг олон нийтэд үзүүлнэ.
Төслийг НҮБ-ын Хүүхдийн сан дэмжин хамтран ажиллаж байгаа бөгөөд төвийг түшиглэн номын сан, хүүхдийн тоглоомын өрөө бүхий хүүхдэд ээлтэй орчныг бүрдүүлэх юм.
Төслийн явцтай дүүргийн Засаг дарга, “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Сандагсүрэн болон бусад холбогдох хүмүүс танилцлаа. Энэ үеэр гүйцэтгэгч байгууллагаас барилгыг ирэх 6 дугаар сард ашиглалтад оруулна гэдгийг хэллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









663723
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс