Ж.Соронзонгийн нэхэмжилсэн 24.6 сая төгрөгийг Монгол-Оросын хамтарсан сургуулиас гаргуулахаар болжээ

2025 оны 5 сарын 29

Arslan.mn

Энэ сарын 19-ны өдөр нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд Монгол-Оросын хамтарсан гуравдугаар сургуулийн захирал асан Ж.Соронзонгийн гомдлыг  хэлэлцсэн талаар өмнө бид мэдээлсэн. 

Тодруулбал, Шүүхээс Ж.Соронзонг Монгол-Оросын хамтарсан гуравдугаар сургуулийн Захиргаа, аж ахуйн хэлтсийн менежерээс чөлөөлснөөс үүдэж, ажилгүй байсан хугацааны цалин хөлс болох 24 сая төгрөгийг олгох шийдвэрийг гаргаад байсан.

Тэгвэл Ж.Соронзонгийн нэхэмжилсэн 24.6 сая төгрөгийг Монгол-Оросын хамтарсан сургуулиас гаргуулахаар болжээ.

Ташрамд өгүүлэхэд, БШУ-ны сайд Л.Энх-Амгалан 2022 оны есдүгээр сард Монгол, Оросын хамтарсан III сургуулийн захирал Ж.Соронзонг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байдаг юм.  

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
663721
1 эможи

keyboard_arrow_up