П.Батчулуун эмчийн гомдлыг Улсын дээд шүүх 6 дугаар сарын 4-нд хэлэлцэхээр товложээ
Улсын дээд шүүхээр Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны дарга асан П.Батчулуун эмчийн гомдлыг 2025 оны зургадугаар сарын 4-ний 09.00 цагаас хэлэлцэхээр товложээ.
Тэрбээр одоо Улсын гуравдугаар төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм.
П.Батчулуун эмчийг хүний эд эрхтэнийг зөвшөөрөлгүй авсан үйлдэлд гэм буруутайд тооцон /2025.01.20/ өдөр шүүхээс 2.6 жилийн ял оноосон.
Тус хэргийг П.Батчулууны гомдлын дагуу дахин хэлэлцэхээр болж шүүх хуралдааныг өнгөрсөн гуравдугаар сард /2025.03.13/ нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд хэлэлцсэн байдаг. Давж заалдах шатны шүүх түүний гомдол болон өмгөөлөгчийн хүсэлт зэргийг хэлэлцэж, П.Батчулуунд оноосон 2.6 жилийн ялыг хэвээр үлдээн шийдвэрлэсэн юм.









