Д.Батбаяр, Т.Баясгалан нарыг цагаатгасан нь хуульд нийцээгүй гэж дүгнэжээ

2025 оны 5 сарын 28

Arslan.mn

Кёкүшюзан Д.Батбаяр, дуучин Т.Баясгалан нар нь залилах болон мөнгө угаах гэмт хэрэгт тус тус холбогдож, анхан шатны шүүхээс тэднийг цагаатгаж шийдвэрлэсэн.

Тэгвэл Д.Батбаяр, Т.Баясгалан нарыг цагаатгасан нь хуульд нийцээгүй гэж дүгнэжээ.

Тодруулбал, давж заалдах шатны шүүх өчигдөр /2025.05.27/ хэргийг хэлэлцэж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлага хангаагүй, анхан шатны хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийлгүйгээр Д.Батбаяр, Т.Баясгалан нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, тэдгээрийг цагаатгаж шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй байна гэж дүгнэжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
663709
1 эможи

Зочин
2025-05-28 21:45
залилан луйварчид
keyboard_arrow_up