“Сургагч болон тэргүүн ахлагч”, “Офицер” бэлтгэх дамжааны 135 төгсөгч мэргэжлийн үнэмлэхээ гардан авлаа

2025 оны 5 сарын 28

Arslan.mn

Дотоод хэргийн их сургуулийн харьяа “Ахлагч” мэргэжлийн боловсролын сургуулийн Цагдаа, дотоодын цэргийн албаны тэнхимийн “Сургагч болон тэргүүн ахлагч”, “Офицер” бэлтгэх дамжааны нийт 135 төгсөгч мэргэжлийн үнэмлэх, гэрчилгээ, энгэрийн тэмдгээ гардан авч төгсөлтийн ёслолын үйл ажиллагаа өнөөдөр /2025.05.28/ Их сургуулийн "Соёлын төв"-д зохион байгууллаа.

Сургуулиа амжилттай төгссөн нийт сонсогчдод “Ахлагч” мэргэжлийн боловсролын сургуулийн захирал, доктор(Ph.D), профессор, цагдаагийн хурандаа Г.Ганбаатар баяр хүргэж, Цагдаагийн ерөнхий газрын Сургалтын бодлого, зохицуулалтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Ц.Сугаржав, Нийслэлийн шүүх шинжилгээний газрын дарга, цагдаагийн хошууч Г.Төгөлдөр, “Ахлагч” мэргэжлийн боловсролын дэд захирал, цагдаагийн дэд хурандаа Х.Эрдэнээ болон тус сургуулийн тэнхимийн эрхлэгч, эрдэмтэн багш, албан хаагч, эцэг эхчүүд оролцов. Мөн төгсөгчдийг төлөөлж Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсийн ахлагчийн асуудал хариуцсан мэргэжилтэн, цагдаагийн ахлах ахлагч Г.Сувд мэндчилгээ дэвшүүлж үг хэлсэн юм.

Төгсөлтийн үйл ажиллаганд мэндчилгээ дэвшүүлж, 1223 дугаар дамжааны сонсогч Б.Анударь, 1224 дүгээр дамжааны сонсогч Н.Элбэгзаяа нар уран бүтээлийн дээжээс өргөн барьсан юм.

Arslan.mn

Arslan.mnArslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
663708
0 эможи

keyboard_arrow_up