Олон тооны судар, бурхны эд зүйлс хулгайлсан этгээдийг илрүүлэн ШАЛГАЖ байна

2025 оны 5 сарын 28

Arslan.mn

“Сүхбаатар аймгийн Түвшинширээ суманд байх монгол гэрт энэ оны тавдугаар сарын 19-ний шөнө хулгай орж бурхан шашны эд зүйлс алдагдсан байна” гэх мэдээлэл энэ оны 05-р сарын 20-ны өдөр цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн.

Бүртгэгдсэн мэдээлэлтэй холбогдуулан шалгалтын ажиллагаа явуулахад 42 настай, эрэгтэй, “Д” нь гэрийн цоожийг эвдэн орж, Алтан гэрэл судар 1 ширхэг, Дашзэвэг судар 1 ширхэг, 2-3 см хэмжээтэй зурмал Бурхан багш 1 ширхэг, 10-15 см хэмжээтэй зурмал Жамсран бурхан 1 ширхэг, 2-3 см хэмжээтэй зурмал Лам бурхан 1 ширхэг, нэр тодорхойгүй 4 ширхэг судар алдагдсан хэргийг Сүхбаатар аймгийн цагдаагийн газарт үргэлжлүүлэн шалгаж байна.

Хуульд зааснаар ийм төрлийн гэмт хэрэгт 2–8 жилийн хорих ял оноохоор заасан байдаг.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
663689
0 эможи

keyboard_arrow_up