ТАНИЛЦ: Хүүхдийн баяраар хилийн боомтууд амарна

2025 оны 5 сарын 28

Arslan.mn

Монгол Улсын Гаалийн Ерөнхий газраас 2025 оны зургаадугаар сард хилийн боомтуудын ажиллах болон түр хаах цагийн хуваарийг танилцууллаа. Уг хуваарьт агаарын, төмөр, авто замын нийт 23 боомтын мэдээлэл багтсан байна.

ОХУ-тай хиллэдэг авто замын боомтуудаас Ульхан, Тэс, Боршоо, Арцсуурь, Нөмрөг, Ханх боомтууд 2025 оны зургаадугаар сарын 1, 11, 12, 13-ны өдрүүдэд түр хугацаанд хаагдана. Эрээнцав авто замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана.

Харин БНХАУ-тай хиллэдэг авто замын Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу, Булган боомтууд тогтсон цагийн хуваарийн дагуу хэвийн ажиллах бол Даян боомт зургаадугаар сарын 1-нээс 20, мөн 26-наас долоодугаар сарын 10-ныг дуустал нээлттэй байх бөгөөд бусад хугацаанд түр хаагдана.

Arslan.mn

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
663683
0 эможи

keyboard_arrow_up