ГЕГ, АТГ, Мэргэжлийн нэгдсэн холбоод “Авлигаас урьдчилан сэргийлэх“ чиглэлээр хамтран ажиллана

2025 оны 5 сарын 27

Arslan.mn

Гаалийн байгууллагын 2025 оны “Авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөө”-ний Авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үйл ажиллагаанд иргэний нийгмийн оролцоо, хамтын ажиллагааг нэмэгдүүлэх” арга хэмжээний хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд ГЕГ, АТГ болон “Гаалийн зөвлөх зуучлагчдын холбоо” НҮТББ, “Гаалийн зуучлагчдын институт” НҮТББ, “Монголын гаалийн зуучлалын мэргэшсэн холбоо” НҮТББ-ууд хамтран 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдөр ГЕГ-ын хурлын танхимд уулзалт зохион байгууллаа.

Тус уулзалт нь гаалийн байгууллагатай хамтран ажиллах мэргэжлийн нэгдсэн холбоог болон холбооны чиглэлийг тодорхойлох, гаалийн харилцаанд оролцогч гаалийн зуучлагч аж ахуйн нэгж, байгууллага, гаалийн бүртгэгдсэн мэргэжилтэн нарын үйл ажиллагаанд тавих хяналтыг сайжруулах, үүсч болзошгүй авлигын эрсдэлийг тодорхойлох зорилгоор хамтран хэрэгжүүлэх төлөвлөгөөний төслийг хэлэлцэн батлах зорилготой.

Arslan.mn

Уулзалтад Гаалийн ерөнхий газрын Барааны ангилал, үнэлгээний хэлтсийн дарга Ч.Чимгэрэл, гаалийн улсын ахлах байцаагч Н.Цолмон, гаалийн улсын байцаагч Н.Отгонцэцэг, Захиргааны удирдлагын газрын гаалийн улсын ахлах байцаагч М.Жавхлантөгс, Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ахлах комиссар Д.Цэнд-Аюуш, комиссар Д.Золжаргал нар болон “Гаалийн зөвлөх зуучлагчдын холбоо” НҮТББ, “Гаалийн зуучлагчдын институт” НҮТББ,” Монголын гаалийн зуучлалын мэргэшсэн холбоо” зэрэг НҮТББ-уудын төлөөллүүд оролцлоо.

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
663676
0 эможи

keyboard_arrow_up