Согтуу жолооч явган зорчигч ДАЙРЧЭЭ

2025 оны 5 сарын 27

Arslan.mn

Прокурорын байгууллага 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрөөс 23-ны өдрийг хүртэл хугацаанд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 54.601 эрүүгийн хэрэгт хяналт тавин ажиллалаа.

Дээрх хугацаанд гэмт хэргийн шинжтэй 1,840 гомдол, мэдээлэл бүртгэгдэж, шинээр 592 хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 264 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна.

Яллах дүгнэлт үйлдсэн хэргийг тодруулбал, Дорноговь аймгийн прокурорын газраас Д.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ явган зорчигчийг дайрч, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан, осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлээгүй, хэргийн газрыг зориуд орхиж явсан хэрэгт  яллах дүгнэлт үйлдэж Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд  шилжүүллээ.

Уг хэрэгт Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.3 /Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих/, Эрүүгийн хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 /Авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч зугтаах/-д зааснаар яллах дүгнэлт үйлджээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
663660
1 эможи

Зочин
2025-05-27 15:14
Согтуу жолооч явах боломжийг бүрдүүлж байгаа Замын цагдаагийн газар маш муу ажиллаж байна
keyboard_arrow_up