Дүнжингаравын газ дэлбэрэлтийн хэргийг прокурорт буцаахаар болжээ
Нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс "Дүнжингарав" худалдааны төвийн уулзварт гарсан газ дэлбэрэлтийн хэргийг прокурорт буцаах тухай шийдвэр гаргажээ. Өнөөдөр сүүлийн хүн шүүхийн захирамж гардан авсан бөгөөд хуульд зааснаар тав хоногийн дотор гомдол гаргахгүй бол прокурорт хүргүүлэх юм байна.
Тус хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг 2025.04.22-ны өдөр болж, Шүүхээс зам тээврийн осол болсон талаарх шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй байна гэж үзэн, дахин шинжээч томилохоор шийдвэрлэсэн юм. Мөн гал түймрийн аюултай бодис тээвэрлэж байгаа этгээд онцгой байдлын газраас дүгнэлт авах шаардлагатай. Үүнээс гадна галд өртөж, шатсан 207 дугаар байрыг ашиглалтад хүлээж авахдаа галын дүгнэлт тодорхойгүй байсан бөгөөд тодруулах шаардлагатай гэж шийдвэрлэсэн байдаг.









