“Ухаалаг хэрэглээний аялал” хүүхдийн жүжиг тоглогдож байна
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохилдуулан ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх албаны Сүлд-соён гэгээрүүлэх хэлтсээс хүүхэд, багачуудад чиглэсэн урьдчилан сэргийлэх ажлыг соёл, урлагийн үйл ажиллагаатай хослуулан хэрэгжүүлж, хүүхдийн сэтгэл зүйд тогтмол, эерэг нөлөө үзүүлж, аюултай нөхцөл байдалд зөв хариу үйлдэл хийх дадлыг төлөвшүүлэх, гэмт хэрэг, зөрчил, түүний үр дагавар, аюулгүй байдлын талаарх мэдлэг олгох зорилгоор “Ухаалаг хэрэглээний аялал” хүүхдийн жүжгийг хүүхэд, багачуудад танил болсон хүүхэлдэйн “Inside out” киноны дүрээр найруулан хүргэж байна.
Тус хүүхдийн жүжиг энэ оны 05 дугаар сарын 25-наас 31-ний өдрүүдэд Сүлд-Соён гэгээрүүлэх хэлтсийн байранд тоглогдох юм.
Мөн “Ухаалаг хэрэглээний аялал” сэдвийн хүрээнд Улаанбаатар хот дахь Цагдаагийн хүрээний анги, байгууллагын алба хаагчдын 5-16 насны хүүхдүүдийн дунд гар зургийн уралдааныг зохион байгуулж, бүтээлүүдээр өнөөдрөөс эхлэн энэ сарыг дуустал Сүлд-соён гэгээрүүлэх хэлтсийн байранд үзэсгэлэн гаргаж иргэд, олон нийтэд танилцуулж байна.









