ЦЕГ: Иргэн Ц.Лут-Очирын биед халдсан хэргийг шалгаж, шинжээч томилон ажиллаж байна
2025 оны 5 сарын 25
Иргэн Ц.Лут-Очирыг үл таних гурван этгээд өнгөрсөн шөнө зодсон асуудалд цагдаагийн байгууллагаас мэдээлэл өглөө.
Тодруулбал, Цагдаагийн байгууллагад энэ сарын 25-ны өдрийн 01.30 цагийн орчимд иргэн Л-ээс БГД-ийн 3 хороо 53 дугаар байрны урд зодууллаа гэх мэдээлэл бүртгэгдсэн. Мэдээллийн дагуу Баянгол дүүргийн цагдаагийн газрын 1 хэлтсээс бүртгэлд авч биед учирсан хохирлыг тогтоохоор шинжээч томилж бусад нотлох ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу үргэлжлүүлэн явуулж байна гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









663615
0 эможи
Зочин
2025-05-25 21:57
Энэ шал худлаа мэдээлэл байна. Эхлээд цагдаагийн байгууллага хэрэг нээлгүй хаасан.
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс