Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтээр ЗГ-ын агентлагуудаас Гаалийн байгууллага III байрт үнэлэгдлээ

2025 оны 5 сарын 23

Arslan.mn

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 2024 оны хэрэгжилтийн тайлангийн үнэлгээний дүн гарлаа.

Монгол Улсын Их Хурлын 2023 оны 59 дүгээр тогтоолоор Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр, 2024 оны 46 дугаар тогтоолоор Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг тус тус баталсан.

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн 2024 оны төлөвлөгөөнд Гаалийн байгууллага үндсэн хариуцах 2, хамтран хариуцах 11 арга хэмжээ тусгагдсан байна.

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 2024 оны хэрэгжилтийн тайланд ЗГХЭГ болон Авлигатай тэмцэх газрын хамтарсан ажлын хэсэг хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, Засгийн газрын агентлагуудын үнэлгээний эрэмбээр Гаалийн байгууллага III байрт үнэлэгджээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
663601
1 эможи

ГЕГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up