Арван настай хүүхэд асаалттай байсан машиныг унаад зугтаажээ

2025 оны 5 сарын 23

Arslan.mn

Цагдаагийн байгууллагад энэ оны 05 дугаар сарын 22-ны өдөр “Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт машиндаа суулгасан байсан бага насны хүүхэд Тоёота 41 маркийн тээврийн хэрэгслийг унаад зугтаасан” гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.

Шалгалтын ажиллагаагаар 10 настай Э нь Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт иргэн Д-ийн тээврийн хэрэгсэлд “Жоохон сууж дулаацаад бууя” гэж хэлэн сууж тээврийн хэрэгслийн эзэмшигчийг дэлгүүр орсны дараа машиныг нь зөвшөөрөлгүйгээр унаад явсан байна.

Мөн дээрх бага насны хүүхэд нь урьд өмнө нь 3 иргэний асаалттай үлдээсэн тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр унаж яван, бусдын тээврийн хэрэгслийг зам дагуу орхиж явсан үйлдэл тогтоогдоод байна.

Иргэн та өөрийн тээврийн хэрэгсэлдээ танихгүй хүн үлдээхгүй байх мөн зам дагуу дэлгүүр, эмийн сан зэрэг үйлчилгээний байгууллагаар үйлчлүүлэх үедээ тээврийн хэрэгслээ асаалттай онгорхой үлдээхгүй байж, энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
663599
1 эможи

Зочин
2025-05-23 14:55
монгол хүүхэд хүртэл чөтгөр болчих цаг юмаа
keyboard_arrow_up