Гаднаасаа цоожлогдсон байсан хоёр хүүхдийг галаас аварчээ

2025 оны 5 сарын 23

Arslan.mn

БЗД-ийн 26 дугаар хороо айлаас гал гарч байна гэсэн дуудлага Онцгой байдлын байгууллагад өнөөдөр /2025.05.23/ 09:20 цагт ирсэн.

Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 14, 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход тухайн хаягт орон сууцны 12 давхарт гал гарч, хоёр хүүхэд гаднаас цоожлогдсон байсан тул, яаралтай аврах ажиллагааг зохион байгуулж, хоёр хүүхдийн амь насыг авран хамгаалж, гал түймрийг 09:55 цагт бүрэн унтраасан байна.

Иймд ОБЕГ-ас эцэг, эх асран хамгаалагчид та бүхнийг бага насны хүүхдийг гэрт нь цоожилж, хараа хяналтгүй үлдээхгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
663598
0 эможи

keyboard_arrow_up