ШУУРХАЙ: Мөнгө завшсан байж болзошгүй хэргээр Ж.Хатанбаатар нарын 4 хүнийг баривчилжээ

2025 оны 5 сарын 22

Arslan.mn

Элэг судлалын клиник төвийн менежментийн багийн ахлагч, Ардын эмч  Ж.Хатанбаатар нарыг сэжигтнээр баривчлах саналыг шүүх хүлээн авчээ.

Тодруулбал,  АТГ-аас Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиникийн зөвлөлийн ажилтан Ж.Хатанбаатар, “Монголын СОС-ын хүүхдийн хотхоны нийгэмлэг” ТББ-ын захирал Б.Батцэцэг, санхүүгийн захирал Б нарыг жолооч Г, Э нартай хамт эрх мэдлээ урвуулан ашиглан мөнгө завшсан байж болзошгүй хэргээр өчигдөр /2025.05.21/-д 48 цагийн хугацаатайгаар саатуулсан байна.

Гадаад улсын төрийн байгууллага, олон улсын байгууллагын албан тушаалтан эрх мэдлээ урвуулан ашигласан хэргээр мөрдөн шалгах ажиллагааг явуулж шалгасан байх бөгөөд шүүхээс хэрэг бүртгэл, мөрдөн шалгах ажиллагааны үед цугларсан нотлох баримтуудыг үндэслэн баривчилжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
663575
1 эможи

Зочин
2025-05-23 00:40
бадамжунай хаана явна аа
Arslan
2025-05-22 16:53
Улс төрийн хулгай хийсэн хүмүүсээ ийм хурдан барьж хорьдог системтэй болчихвол сайн байна шүү. Хүний амь насыг зориудаар хохироогоогүй л юм бол наад эмч нараа юунд нь хорьдог юм бэ. Хэзээ нэгэн цагт чиний нүдэнд гэрэл гийхэд энэ эмч нар байж нулимсыг чинь үздэг шүү.
ХАТАНБААТАР
2025-05-22 12:46
НЯМБААТАР АА ! БАДАМЖУНАЙ ХААНА ЮУ ХИЙЖ ЯВАА БИЛЭЭ !
keyboard_arrow_up