Гаалийн байгууллага ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх 40 сургагч багш бэлтгэлээ

2025 оны 5 сарын 21

Arslan.mn

Төрийн албан хаагчийн ёс зүйн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангахад дэмжлэг үзүүлэх зорилгоор ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх гаалийн албан хаагчийн ёс зүйн зөрчилд дүн шинжилгээ хийх, ёс зүйн зөрчил гаргасан эсэхийг хянан шалгаж, дүгнэлт гаргах чадвар бүхий “Ёс зүйн сургагч багш бэлтгэх” 40 цагийн сургалтыг 2025 оны 05 дугаар сарын 15, 16-ны өдрүүдэд Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Ёс зүйн дэд хороо, Сургалтын төв хамтран танхим болон цахим хосолсон хэлбэрээр зохион байгуулжээ. 

Сургалтад Гаалийн ерөнхий газар, харьяа гаалийн газар, хороодын дэргэдэх Ёс зүйн дэд хороод, Сургалтын төв, Дотоод хяналт, аюулгүй байдлын хэлтэс, Олон нийттэй харилцах албаны 40 албан хаагчид оролцож, төрийн албан хаагчийн ёс зүйн талаарх мэдлэг ойлголт, түүний дотор Дэлхийн гаалийн байгууллагын “Ариун шударга ёсны Арушагийн тунхаглал”, “Гаалийн албан хаагчийн Мэргэшлийн ёс зүй”, судалгаа, дүн шинжилгээ хийх арга зүйг бататгасан.

Сургалтын үр дүнгээр Ёс зүйн чиглэлээр сургалт зохион байгуулах, дүн шинжилгээ хийх боломжийг бүрдүүлэхээс гадна цаг хугацаа, орон зайнаас үл хамааран, системийн хэмжээнд “Ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх” арга хэмжээг таван баг 2025 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн зохион байгуулж, ёс зүйн дэд бүтэцтэй холбоотой 10 сэдэвчилсэн танилцуулгыг нэгдсэн стандартад оруулж, албан хаагчид бие даан судлах боломжийг бүрдүүллээ хэмээн мэдээллээ. 

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
663560
0 эможи

keyboard_arrow_up