Замын-Үүд чөлөөт бүсэд худалдаалагдаж буй жимс, хүнсний ногоонд ПЕСТИЦИДИЙН үлдэгдэл илрүүлэх шинжилгээ хийж байна 

2025 оны 5 сарын 16

Arslan.mn

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханы тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг Замын-Үүд боомт, Чөлөөт бүс дэх дэлгүүр болон гаалийн салбар лабораторит хяналт шалгалт хийлээ.

Энэхүү шалгалтын зорилго импортоор орж ирсэн жимс жимсгэнэ, хүнсний ногоонд агуулагдаж болзошгүй пестицидийн үлдэгдлийг илрүүлэх, хүнсний аюулгүй байдлыг хангахад чиглэж байгаа юм.

Шалгалтаар нийт 20 төрлийн жимс, хүнсний ногооноос дээж авч, лабораторийн нарийвчилсэн шинжилгээнд хамрууллаа. Замын-Үүд боомтын гаалийн салбар лабораторид хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдалд хяналт тавих ажлыг эрчимжүүлж байгаа ч зарим хүндрэл, зөрчил илэрч байгаа аж.

Шинжилгээний баг 2024 оны нэгдүгээр сараас эхлэн шинэ тоног төхөөрөмжөөр ажиллаж эхэлсэн бөгөөд одоогоор нийт 16 төрлийн хүнсний ногоо, жимс жимсгэнэд пестицидийн үлдэгдлийг тодорхойлох шинжилгээ хийж байна.

Харьцуулбал, 2023 онд 6,300 дээж шинжилгээнд хамрагдсан бол 2024 онд энэ тоо 9,000 болж өсжээ. Гадаад худалдааны хэмжээ нэмэгдэж байгаатай холбоотойгоор лабораторийн ачаалал эрс нэмэгдсэн ч ердөө 13 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Хүний нөөцийн хувьд дутагдалтай байгааг лабороторын эрхлэгч, гаалийн улсын ахлах байцаагч дурдлаа.

Мөн хяналт шалгалтын явцад чөлөөт бүсийн худалдааны дэлгүүрүүд зарим стандартын шаардлагыг зөрчиж буй нь илэрсэн юм. Тухайлбал, загварын туршилтад хамрагдаагүй, ашиглахыг зөвшөөрөөгүй, баталгаажуулалтын гэрчилгээгүй электрон жинг ашиглаж байсан зөрчил илэрч, холбогдох арга хэмжээг хуулийн дагуу авахаар болсон байна.

Arslan.mn

Arslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
663474
0 эможи

NEWS
2025-05-17 00:11
Сайн байцгаана уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхий нийтэд хуваалцахыг хүсч байна. Би Монголын Оюутолгой хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би хандивлагч болсон. Би 1 бөөрөө эмнэлэгт донороор өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас би 1 бөөрөө мөнгөөр өгсөн. Бөөрөө өгсний дараа би маш эрүүл хэвээр байна. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар бөөрөнд 780 мянган ам.доллар өгсөн. DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Одоо би 780 мянган доллараар орон сууц, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуулсан. Хэрэв танд санхүүгийн асуудал/сорилттой тулгарсан эсвэл баян болохыг хүсч байвал DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар холбогдоно уу.
keyboard_arrow_up