Ачааны хоёр автомашин мөргөлдсөнөөс 44 настай эрэгтэй төмөр эд ангид хавчуулагджээ
2025 оны 5 сарын 16
Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Бага-Овоо багийн "Бага баянгийн тал” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд 355 км-т, сумын төвөөс урд зүгт 45 км-т/ 2 ачааны автомашин мөргөлдөж 1 хүн хавчуулагдсан тухай дуудлагыг 05.15-ны өдрийн 17:55 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Гурвантэс сум дахь 67 дугаар ангийн алба хаагчдыг очиход "Шаанхи шакман SX4255JV344" зүтгүүр, "Норд бенз-ND4260" зүтгүүртэй мөргөлдөж иргэн Ш /44 настай, эрэгтэй/ автомашины төмөр эд ангид хавчуулагдсан байсныг 19:08 цагт эсэн мэнд гаргаж сумын Эрүүл мэндийн төвд шилжүүлэн өгсөн.
Эх сурвалж: ОБЕГ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









663468
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс