Хүн тээвэрлэх журам зөрчсөн “Тоёота Алфарт“ маркийн тээврийн хэрэгслийн жолоочийг 50 мянган төгрөгөөр торгожээ

2025 оны 5 сарын 16

Arslan.mn

Олон нийтийн цахим сүлжээнд энэ сарын 10-ны өдөр Тоёота Алфарт маркийн тээврийн хэрэгслийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцож байхад зорчигчид машины цонхоор гарч байгаа бичлэг нийтлэгдсэн.

Цагдаагийн байгууллагаас асуудлыг бүртгэлд авч шалгахад Тоёота алфарт маркийн тээврийн хэрэгслийн жолооч нь Э нь Баянхонгор аймгийн Өлзийт сумын нутагт замын хөдөлгөөнд оролцож байхдаа Замын хөдөлгөөний дүрэмд заасан хүн тээвэрлэх журам зөрчсөн нь тогтоогдсон тул Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 45 дахь хэсэгт зааснаар 50.000 (мянга) төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн.

Иймд жолооч Та бүхэн тээврийн хэрэгсэл жолоодон хөдөлгөөнд оролцохдоо зорчигчдын аюулгүй байдлыг хангах бүхий л арга хэмжээг авч, учирч болох эрсдлээс сэргийлэхийг анхааруулж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
663451
0 эможи

keyboard_arrow_up