Хүдэр суманд гарсан ойн түймрийг өртөөний ажилчид гал унтраах багийнхантай хамт унтраажээ

2025 оны 5 сарын 15

Arslan.mn

Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд энэ сарын есний өдөр гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа.

Түймрийг унтраах ажиллагаанд тус аймгийн Онцгой байдлын газрын Хүдэр суман дахь Эрэн хайх, аврах салбар мөн суманд үйл ажиллагаа явуулдаг “Монголын төмөр зам" ТӨХК-ийн Төмөртэйн өртөөний ажилчид, Тариа бригад, Хүдэр сумын мэргэжлийн ангийн нийт 115 хүн, 13 техник хэрэгсэлтэйгээр ажилласан юм.

Урьдчилсан байдлаар тус түймэрт 104 га ойн талбай өртсөн байна.

Хуурайшилтын зэрэг өндөр, түймэр гарах эрсдэл хэвээр байгаа тул иргэн бүр сонор сэрэмжтэй байж, галын аюулгүй байдлыг сайтар хангахыг анхааруулж байна.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
663436
1 эможи

keyboard_arrow_up